Thursday, March 29, 2007

Зурхай үнэн зурдаг уу

Би бээр болбоос шашин гэдэг бол зөвхөн хүмүүсийн хоорондын хуулиар зохицуулагддаггүй харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг зохицуулж хүний дотоод сэтгэлийг ариун байлгах материаллаг бус, гэхдээ шинжлэх ухааны биш оюун санааны итгэл үнэмшил, үнэт зүйлсийн тогтолцоо гэж үздэг нэгэн. Тиймээс хүн алж, хулгай хийхгүй, бусдад хорон муу санахгүй, зөв сэтгэлтэй явбал гэгээрч гийгүүлэхгүй ч гэлээ сэтгэл өөдрөг явна гэж боддог, бурханд тэр л хэмжээнд итгэдэг. Бас хүн мичнээс үүссэн, хүн төрөлхтний мэдлэгийн сан оргүй хоосноос аажим аажмаар бий болсон гэх мэтийн марзан/дунд сургуульд байхад туйлын үнэн мэтээр сургаж байсан/ онолуудыг шүтдэггүй, гэлээ гээд бурхан хүнийг шавраар зуураад хийчихсэн, эсвэл ертөнцийн эзэн Адамын хавиргыг аваад... энэ тэрийг сонсохоороо бүр ч их инээд хүрдэг. Ер нь л амьхандаа шашинг оюун санааны үнэт зүйл талаас нь хүндлэн дагадаг ч шинжлэх ухааныг доромжилсон мухар сүсэгийг бол үгүйсгэх санаатай. Жишээлбэл өнөөдөр үсээ засуулж болохгүй, маргааш ажилдаа явах эсэхээ энэ зурхайг харж байж мэд, өчигдөр танилцсан хүүхэнтэйгээ суу гэх мэтийн айлдваруудыг огтхон ч тоодоггүй нэгэн.
Гэтэл яах аргагүй тэр хэлээд байсан чинь? гэж бодогдох тохиолдол байх юмаа. Тухайлбал намайг пүрэв гарагт бол ер нь хэцүү дээ, бараг л гэрээсээ гаралтгүй болтой зурхайг их сонсож байсан ч нэг ч удаа итгэж байгаагүй. Гэтэл өчигдөр... пүрэв гарагт... эрээн модтой дээрэмчдэд л гэхэд/зам дээр байдаг/ хоёр удаа гартуулж 14.000 төгрөгөөр торгууллаа, ихэд таалагдаж байгаа бүсгүйтэйгээ уулзах гэж бодсоор яваад амжсангүй, орой нь хэдэн найзуудтайгаа муушигдсан чинь анх удаагаа нэг ч гараагүй хожигдлоо, гараад иртэл машины дөрвөн дугуйны калпаакыг "эзэд нь" аваад явчихаж/тоосго өрчихөөгүй нь яамай даа/, огт төлөвлөөгүй байсан зардал гарч 190.000 төгрөг зүгээр байж байгаад аваачиж өглөө.., ашгүй нэг юм Пүрэв гараг дууслаа.
Одоо би зурхайд итгэх хэрэгтэй юу?
Угийн зөрүүд зан минь "яг ш дээ" гэж байвч Эйнштэйн хүртэл буддын шашин, түүний одон орон судлал, зурхайг ихэд үнэлж байсныг бодохоор шинжлэх ухааны үүднээс нотолж чадахгүй байгаа маш их мэдлэг нарийн тооцоо энд үнэхээр байгаад байна уу. Од гаригсын эрхшээл, нөхцлүүд нь хүний бие организмд нөлөөлдгийг бол эрдэмтэд баталчихаад байх шиг байгаан, гэхдээ аз хийморь гэх мэтийн хийсвэр нөхцлүүдийг бас бүрдүүлдэг гэж нэг ч физикч хэлээгүй болохыг өнөөдөр төрсөн өдөрөө хийж буй миний физикч найз нотлоод байгаа юм.
Бас сүнс, хойд нас гэх мэтийн саяхныг хүртэл "мухар сүсэг"-т багтаж байсан ойлголтуудыг буйртай эрдэмтэд барьж аваад нухаад байвч олигтой нотолгоо бас няцаалт ч гарахгүй байх шиг байгаан. За тэр яахав, одоо тэгээд би алинд нь итгэх вэ..? дөрөв дэхь өдөр муушиг тоглох юмуу үгүй юмуу?
Тэгэхээр энэ бүгдийг нэг тийш болгох даалгаврыг нөхөр физикч Хосоо чамд төрсөн өдрөөр чинь өглөө. Happy birthday Khosoo to you!

8 comments:

Тогтохын Төрмөнх said...

Hehe. Hugshuun ugan hiimormiin ovoon deer garch Uugii bid 2 buh nuhdiinuu neriig changa duudaad, dartsag hiisgej sergeesen l yumsan. Buruu sergeesen yum bish baigaa. Chinii blog udur ireh tusam ayataihan unshuushtai bolj baina shuu. Amjilt husie. Chi ch tegeed asuudliig sonirholtoi bolgood devshuulen tavihdaa avayastai umdaa. Harin minii blog er yavj uguhgui yum. Neg saihan uvsiin hun gej dorigson tolgoinoos uur yum baihgui. Harin bi unuugiin IT giin salbart yu dutagdaj baigaa talaar neg Blog bichij baigaa. 250 computer hugjil avch irj baigaa yu ene ter geed l, yamar IT giin standartuud manaid baihgui baina? baihgui baigaagaas yamar hohiroltoi baina geed l... Jaahan tiimerhuu chadah zuilee l bichij ehlej baina gehuu dee. Tuunees bish engiin iimerhuu zuileer asuudal devshuulehdee bi unheer muu yum baina. Sain suraltsah heregtei gej oilgov. Shashinii tuhaid gevel ajaad baihad humuus muhardsan uedee muruuduj, aisan uedee shashintai holbogdood baih shig baina. Jishee n haranhui gudamjind yavj baigaa ergeed hartal baishingiin buland segsiisen har yum zogsoj baival hench gesen jihuutsen shuu dee.
Usanii uer bolood ovolzson ulaan bor um uuliin am duureed orood irhed yu boldog gej chi bodoj baina? Barag buh humuus amandaa avral erj zalbirch haragddag.Ter humuus udur bur tegej aihtar zalbiraad baihgui shuude. UVS-iin ulaan nachin gedeg gazar ter jil Turgenii gol uerlehed bi joohon huuhed haraad zogsoj bailaa. Nasaaraa shashin shuteegui barag ter shashiniig daran sunuuj yavsan baihdaa gemeer, huvisgalt namiin ulaan tug shig yavsan manai uvug etseg amandaa burhan arayaval mini urshuu geed bundguntul guij haragdsan. Teheer humuus aihaaraa, uuriinhun yagaad ch huch hurehgui bolson ter ued l yamar negen zuilees avral erdeg n oilgomjtoi bolloo. Harin uchigduriin yavdaluud bol tohioldol gemeer zuiluud bolson. Unheer yaj ch uurchluh argagui yum. Bas neg zuiliig nemj helhed Mongolchuud shashind itgej, muhar susegt avtsan uedee l huch n sularch hariin turumgiilegchdiin idesh bolj baijee. Bi tegej bodoj baina. Yahav hunii oyun sanaag emhelj tsegtseleh, tuvlurch taivshirahad tus boloh, za bas humuujliin talaasaa heregtei yum. Gehdee muhar susegt avtah n tun buruu zuil. Zurhai bol od garigiin nuluu gej hudlaa yarij baigaa bolovch hen negen baagii zohiogood bicheed suuj baigaashdee. hehe. Bi ch bas chamtai adilhan uzel bodoltoi yavdag yum baina.

Тогтохын Төрмөнх said...

Chinii blog deer baahan demii yum bicheed orhiloo. hehe

Anonymous said...

Хай мистер Батка. Ажил сайн уу хө, чиний блогт зочлох сонирхолтой байна. Өчигдөр нэлээн таалуулжээ дээ. Чи харин нэг шийдэл олж чаддаггүй проблемийг хөндлөөдөө. Хөгшин нь бас наад зурхайд чинь итгэдэггүй, гэхдээ тэр нэг час буюу чад хийж магадгүй өдөр гээд хүмүүсийн яриад байдаг өдөр нь айхгүй ч аягүй гэгчээр санаа дагадаг ч юм уу заримдаа нэг ёозгүй юм болчихоод байдгийн. Тийм тохиолдолд час өдөр ингэдэг тэгдэг гэж толгойд мессеж байгаад байхлаар санаа дагаад байна гэж бодоод тэр час өдөр гээчийг мартчихий гэж боддог боловч хамгийн зэвүүн нь тэр өдөр бүтэлгүй зүйл болбол нөгөө л час өдөр гэж месеж орж ирээд байгаам. Ингээд байхлаар заримдаа ч тэр өдрийн зарим үйлд өөрийгөө хазаарлах бодол орж ирээд байхын билээ. Ингээд байхаар нэг өдөр ч болов аар саар ач холбогдолгүй зүйлүүдээс татгалзчихаад байдаг зүгээр л юм билээ. Тэгэхээр Батка хөгшөөн 4 дэхд муушигдахаа болчихоо хө.

Гэхдээ энэ час мас өдрийн учрыг нь олоод мэдчихвэл зүгээр л байна.

bjorj said...

Зайк тэгэхээр миний бодлоор хүнд шүтлэг байх ёстой гэж боддог. яагаад гэхээр яг чиний бодолхийлсэн шиг бодол надад ч бас төрж байсан удаатай. Өмнө нь би хэзээ ч шашин надад хэрэггүй гэж боддог байсан бол одоо тогтсон амьдралтай үр хүүхэдтэй болоод ирэхээд яалт ч үгүй шашинд бага ч гэсэн итгэх итгэл үнэмшил төрдөг юм байна.Түүгээр ч үл барам өмнө нь би засал ном энэ тэр гэж хэзээ ч явдаггүй байсан бол одоо өөрийн эрхгүй цагаан сар гараад заавал засал хийлгэх болсон. Тэгэхгүй л бол болохгүй байх шиг санагдаад л. Хүн гэдэг амьтан чинь өөрөө хэдий хүсэхгүй байвч өөрийн эрхгүй хүсэх шаардлага амьдралд зөндөөн тохиолддог юм байна. Яагаад ингэж бодох боловоо гэвэл манай ээж их шашин шүтдэг хүн л дээ. Харин аав бол эсрэгээрээ огт шашин шүтдэггүй хүн байсан мөртлөө амьдрал, үр хүүхдийнхээ төлөө гээд явахаар /Жишээ нь: хүүхэд нь өвдөөд эмнэлэгийн тусламж аваад бие нь дээрдэхгүй байхад ч гэх юм уу жишээ зөндөө л дөө/амьдрал нь өөрийн эрхгүй тэр хүнийг бага ч болов шашин шүтэхэд хүргэж байгаа юм. Энэ бүхний эцэст хүн зурхай, шашинд бага ч болов итгэх хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ хэтэрхий туйлширч болохгүй

Тогтохын Төрмөнх said...

Tehdee haraa deer ued bi PC nii naimaachin baivaa. 2001 ond shuude. Ter ued doloo hongiin zurlaga deer ih hemjeenii money aldah ersdeltei gesen chin bi toohgui hujaa yavaad tegeed tend ochood 9000 yuan /Mongol tugruguur tuhain ued 1 saya 200 gaad myaga/ suiluuldiimdaa. Karmandaa hiicheed computer iin zah dotor tenej yavsan chin "ezed n avaad" odson baidiimda. Ter ch gaigui aztai hamgiin ih, jinhen baraa avah money gaa urdaa zuusen yavsandaa bolson. Ter money gaa aldsan bolch hund baidald oroh baisan da. Daraa n yu bolson geech bur teneg yum bolson panic taj yavaad baahan megejiliin program-chlaliin nomuud avsan baisanaa neg baagiigiin languun deer tavij martaad ha ha. Butsaad irse chin yaj baihav dee. Iim l yum bolj balarch baisan yum daa. Teheer naad zurhai chin bas l evgui dee. Harin ter chas mas udriin talaar budda-giin gun uhaantanuudaas jaahan medeelel olj avna. Tanidag 2 hun bii. Medvel batka giin blog deer comment bolgood oruulchie.

Anonymous said...

Hi. Ene zurhai gedeg chin baidag umaa. Bi bas hurungu munguu aldana gesen udur PC-gee hulgaid aldsan, hunees mungu avna, gehdee joohon hugatsaa heregtei gesen udriinhuu buur oroi n munguu avsan um daa. Gehdee zurhai chin ih uchir jantsantai. Mongol zurhai gej baina. Ter bol unshaad uy ch oilgohgui, uy ch helj uguhgui. El udur uvgud nyalhsiig bayasgah niguurtai, esvel amitnii ami taslah tseertei geh met balai, oilgohod hetsuu um helne. Harin urniin zurhai gej baina. Uhaandaa numiin, matriin, honinii ord tus bureer yalgaj ugdug. Ene bol estoi unen zurhaidaa. Zaaval zurhaich murhaichid uzuuleh shaardlaga baihgui. Ugaasaa ord ordooroo tursun humuus tustei gedeg deer suurilaad l gargachihsan baidag. Bi ch zuraad ugch chadna doo. Hen n hen be gedgiig. za tegeed blogdoo goe goe um bichij baigaarai. Uug n ali 06 ond neesen bololtoi. Yadaj 7 honogt neg udaa aaain? Amjilt.

Batka said...

Ali jiliin omno neesen bolovch odoo l ami oruulj bgaa blogt mini zochilj sanal setgegdlee uldeesen humuust bayarlalaa. Tsaashid ali boloh oirhon update hiij bhiig bodnoo, ta bugd ch bas tuslaarai.

Anonymous said...

wad