Sunday, September 12, 2010

Your mind is the scene of crime


"Чиний ухаан бодол бол урьдаас төлөвлөсөн хуйвалдааны үр" гэж би орчуулжаагаан. Inception гэдэг кино их яриа шуугиан болоод байхаар нь энэ үгийг нь иш татаж байгаад бичиж байна.

Найзуудаа тэхээр ийм байнаа энэ үнэн гоё кино гэдгийг би ч гэсэн хүлээн зөвшөөрч байнаа. Уран сэтгэмж, сэтгэл хөдлөл, зураг авалт, график гээд энэ кинонд хэрэгтэй бүхэн сайтар гүйцэтгэгдсэн байнаа. Ялангуяуа тэр art creation-үүд нь лаг лаг. Гэхдээ энэ чинь угаасаа тодорхойлолтоороо sci-fi fiction, action буюу шинжлэх ухааны уран зөгнөлт акшн болохоор хойноос нь битгий их юм бодож өөрсдийгөө зовоо л доо. Ямар "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг" биш дээ. Төгсгөлд нь Ди Каприо бродит байдалд байна уу, зүүдэндээ байна уу гэдгийг өөр өөрийнхөөрөө л хүлээж авцгаая таминь ээ.

Ер нь бол гэхдээ үзэх ёстой дараа нь үнэхээр санамсаргүйгээр оюун санаанд суусан өчүүхэн жижиг idea биний амьдралыг тодорхойлох ч чадалтай гэдэг үндсэн мессежийг нь бодох ёстой л доо. Хардалт, агсам тавилт, шинжлэх ухааны нээлт гээд огт санамсаргүй байхад тархины хаа нэгтээ save-лэгдсэн санаа томоос том үйл явдлуудын учир шалтгаан болдог биздээ.

Кристофер Нолан өнгөрсөн жил бидний Dark Night-аар баярлуулж байсан бол энэ жил Inception хийжээ. Үүнээс хойш action thriller талдаа миний фаворит найруулагчдын нэг болж байна. Dark Night гэснээс сайн муу, сайн хүн, муу хүний хоорондох парадоксыг яруу тодоор харуулсан Heath ledger-ийг эргэн дурсав. Төгсгөлд нь Зүүдний эхлэл /inception-ийг би тэгж орчуулж байна/ кинонд Ханс Зиммерийн хөгжим бас их хувь нэмэр болж буйг аймшиг зоригтойгоор хэлмой.

Thursday, August 19, 2010

ГУРИЛ ИДДЭГГVЙ ХVНИЙ БОДОЛ

“Алтан Тариа”-г алж байнаа. Үнээ буулга гэж хэлээд байхад буулгахгүй маяглаад байхаар нь торгууль тавьлаа, тоохгүй болохоор нь хэвлэлээр нүдлээ. Саяхан гурилнаас нь мөнгөн ус “оллоо”. Одоо ингээд ганцаархнаа үнэтэй тэгээд мөнгөн усаар баяжуулсан гурилыг хэн л авав гэж. Ер нь их маяглах юм бол улс хувьчилсан шигээ буцаагаад авчихсан ч болохгүй гэх газаргүй, ийм шаардлага тавиад хэдэн хүн үүдэнд нь жагсаахад л их хурал дээр бэлэн төсөл нь ороод ирнэ. Ер нь ингээд Цэнгүүнээр сор залчихвал Mill House, Улаанбаатар гурил эднүүсийн эздийг төрийн өмнөөс том толгойлдоггүй болгоод хаячих нигуртай. Тэр цагт “Төр гэдэг чинь би” гээд л Людовик шиг сууж байхсан.

Яагаав тэр жил Сити такси үнээ нэмж урд түмнийг шулаад байхаар нь үнийн дээд хязгаар тогтоож байгаад нэг мөсөн дампууруулсан даа. Манай нөгөө хэн л эднийхийг дампууруулчуул би шинэ такси компани байгуулаад мөнгийг хүүлэх гээд байна гээд байсан. Гэснээс одоо хотод нэг ч таксигүй харагдахгүй байх чинь өнөөх маань бас... за тэр ч яахав одоо надад хамаагүй.
Одоо харин энэ гурилнуудыг тогтоосон үнээр тогтоосон газар зарах ажлыг л аятайхан зохион байгуулъя байз. Ер нь ганц гурил гэлтгүй бүх барааг агентуудаар дамжуулаад хуваарилдаг болох хэрэгтэй байгаам ш дээ, ард түмэн минь муусайн ченжүүдээс ангид үнээр бараа аваг хөөрхий. Ченж гээд хэдэн нөхдүүд хоолгүй боллоо гээд жагсаагаад эхлэх л байх. Заа тэр ч яамай төрийн төмөр нударгаар нам дарах хэрэгтэй. Угаасаа ч манай тойргийнхон биш. Агентуудаа сонгохдоо харин үндэсний аюулгүй байдлын үүднээс хаалттай тендер хийх хэрэгтэй. Далимд нь муу Должингийнхоо ТҮЦ-ийг босгоод ирье байз. Энийг зохицуулчуул... намайг багад манай нутагт агент Дамбий гэж байсым. Хүнс, бараа ховор живэр болохоор хүмүүс байнга долигноно, хүүхдүүд нь чихэр өвөртөлж ирээд л бидэнд гайхуулдагсан. Дамбий, Людовик, дараа нь би л болох нь дээ, алтаар урс гэж.

Олз гэдэг хүлээтэй байхад л өвөрт ороод ирэх юм гэдэг шиг гурилын үнэ бууруулах санаачлага гаргасан биш улсын нэрээр гурилын үйлдвэртэй, хэнд хэдэн кг хүнс өгөхийг шийддэг болчих ч боломж байна. “Үнийг тогтооно гэдэг чинь хуваарилалтыг хийнэ гэсэн үг” гэж Хаек хэлсэн гээд Цэнгүүн донгосоод байсан бас үнэн байна шүү хөөе. Хаек гэдэг нь тэдний гадаад түнш юм байх даа. Энэ хогийн тэр их нарийн технологитой үйлдвэрийг улс аваад ажиллуулна ч гэж юу байхав, хэдэн жил талхиж байгаад дуудлагаар худалдчихна даа. Тэр хооронд харин гурил тасарчуул... за манайх ямар гурил идэх биш авгай, хүүхдүүд залхуураад гоймон л авдаг хойно.

Авгай, хүүхэд гэснээс 9 сарын 1 боллоо. Цэцэрлэгт байгаа бага хүүхдээ бас том болохоор нь гадаадад улсын зардлаар сургачих юмсан. Дотооддоо бол асуудал алга л доо. Сургалын төлбөр нэмэхгүй гээд л барьчихаар энэ хэдэн сургууль нь сөхрөөд улсын ганц нэг үлдэнэ. Тэрэнд нь сурах хүн тоотой болоод ирэхээр хуучных шиг хуваарийг дээрээс олгодог, төлбөрийг нь төр даадаг болоод л явчихна. Гэхдээ улсын сургуулийн сургалтын чанар гэж авах юм байхгүй л байх доо, миний хойно техникум төгссөн шиг юм болно. Тийм болохоор гадаад л явуулъя. Нэгэнт Монголд сурч боловсорьё гэсэн залуучуудын эрэлт хэрэгцээг хангах сургууль байхгүй болсон учраас гадаадад улсын зардлаар цөөн тооны залуучуудыг томилолтоор сургадаг болъё гэхээр эсэргүүцэх их хурлын гишүүн ч гарахгүй биз дээ, бүгдээрээ л үр хүүхэдтэй улс хөөрхий.

За даа ер нь улсыг удирдах ч амархан байна дөө. “Чи хар толгойгоо ч аваад явчихаж чадахгүй ухаангүй хог” гээд л ааваар загнуулдаг байснаа бодоход ч ажил гарт орж л байна. Одоо энэ тэнэгхэн арт түмнээ яаж нэг аятайхан амьдруулъя даа байз. Гай болохгүй л бол бид өөрсдөө амьдралаа аваад явчихна гээд эртүүд нэг оюутан баньд донгосч байгааг нь. 70 мянгаа аваад ганц гэдэс гарсын байж.

За гарч хоол идье. Хэнийг шантаажилж дайлуулдын билээ хө. Наад сонин дээр чинь юу гэнэв? “Аливаа асуудлыг шийдэх гэсэн төрийн оролдлого нь түүнээсээ дор асуудлыг үүсгэх болно” Мильтон Фрийдман. “Төр бол нэрээр нь хоол олж идэх гэсэн олиггүй амьтдын овоолго” Бастиа.
Наад хоёр чинь нөгөө Mистер энд Мисс Смитэд тоголдог хоёр бил үү?

БАТКА

Monday, July 26, 2010

Bye bye Legend 7 - Our captain



Реал Мадридын амьд домог, багийн ахлагч, тус клуб болон Ла Лиг, Испанийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч номер7 Раул Гонзалес Бланко Сантиаго Бёрнебауг орхиж байна. Клубынхээ сүр сүлд болсон хүнийг ингээд л явуулчихаж байгаа нь итгэмээргүй юм шиг боловч нөгөө талаасаа бүх зүйл цаг хугацаатай гэдэг энэ бололтой. Энэ клубт юу хэрэгтэйг ерөнхийлөгч болон менежерүүд мэдэж байгаа тиймээс би явж байна, маш хэцүү, удаан бодсон шийдвэр байсан ч Жозе Моуриногийн хэлсэнчлэн Испаниас гадна тоглох миний сүүлчийн шанс бөгөөд, багтаа илүү боломж олгохын тулд ингэж шийдлээ гэж Реал Мадридын академид хүүхэд наснаасаа сурч боловсрон 25 жилийнхээ амьдралын Сантиаго стадионд өнгөрөөхдөө 15 жилд нь 1-р багт тоглосон ахлагч маань хэлжээ. Түүний тухай олон зүйл хэлэхийн оронд өнөө цагийн хамгийн шилдэгүүд юу хэлснийг сийрүүлье.
Баяртай 7 номерийн домог минь. Гоол оруулаад бөгжөө үнсэн гүйх хамгийн гоё celebration-ийг чинь бид мартахгүй.

Икер Кассилас:
Раул бол Реалын билэг тэмдэг бөгөөд гайхамшигтай капитан, энэ агуу клубын түүхийг бичсэн хамгийн шилдэг тоглогчдын нэг. Тэр мэргэжлийн хөлбөмбөгчний сонгодог жишээ бөгөөд намайг тоглогсийн хувьд төдийгүй хүнийхээ хувьд өсөж төлөвшихөд минь их нөлөө үзүүлсэн.

Кристиан Роналдо:
Раултай нэг талд тоглоно гэдэг бол нэр төрийн хэрэг билээ. Үүнийг би хүүхэд байхаасаа мөрөөддөг байсан.

Шави Алонсо:
Раул Реал Мадридын үнэт зүйлсийн илэрхийлэл юм. Энэ клубт 15 жил тоглоно гэдэг нь ямар гайхалтай тоглогч болохын баталгаа.

Кака:
Раул үргэлжид Мадридисмын билэг тэмдэн байсаар байх болно. Түүний явж байгаа өдөр фэнүүд болон тоглогчдын хувьд маш гунигтай өдөр.

Дренте:
Раул бол хөлбөмбөгийн жентлемен.

Пепе:
Тэр Реал Мадридын түүхэн маш том хэсэг байх болно.

Бензема:
Раул бол хөлмбөгчдийн үлгэр дуурайл болгох сонгодог дүр. Ялангуяа залуу тоглогчдын хувьд. Тэр Реал Мадридын төдийгүй Испанийн хөлбөмбөгийн бахархал билээ.

Гаго:
Манай нэрийн хуудас явлаа. Түүнтэй хамт нэг бэлтгэлийн өрөөнд байсан минь бахархалтай.

Раулийн видео пресентэйшнүүд: http://www.realmadrid.com/cs/Satellite/en/1202774595505/noticia/Especiales/Thank_you_Raul!.htm

Thursday, April 22, 2010

Optimal club announcement

Монголын бизнесийн орчинд компанийн нийгмийн хариуцлагын сэдвийг цогц утгаар нь хөндөн тавьж, өөр өөрийн ажлын байран дээрээ энэ асуудыг үлгэр жишээ хөгжүүлэхийн тулд мэдлэг, туршлага, мэдээллээ солилцож, тулгарч буй асуудлаа хамтран шийдэх зорилгоор “Оптимал” хэмээх клубыг үүсгэн байгуулахаар бидний хэсэг нөхөд санаачиллаа.

Бизнесийн орчинд хамтран судалгаа шинжилгээ хийх, нийгмийн хариуцлагын чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, лобби явуулах гэх мэтээр улс орны хөгжилд чухал чиглэлээр ажиллах өргөн талбар та бидэнд байна.

Удахгүй үүсгэн байгуулагчдын хурал хийх тул “Оптимал” клубт нэгдэхийг сонирхож байгаа бизнесийн байгууллагад бүх шатны менежер хийж байгаа залуус энэ блогт болон доорх хаягаар мэдээллээ үлдээж нэгдэцгээнэ үү.

bbatka@gmail.com
eku_0511@yahoo.com
bbilegsaikhan@gmail.com

http://twitter.com/a_batka